Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, стратегийн худалдан авалт, эмнэлгийн хагас бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр чадавх сайжруулах сургалтанд Нийслэлийн эрүүл Мэндийн газрын ажилтнууд хамрагдлаа.





Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, стратегийн худалдан авалт, эмнэлгийн хагас бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр чадавх сайжруулах  сургалтанд Нийслэлийн эрүүл Мэндийн газрын ажилтнууд хамрагдлаа.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт  2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулах улсын төсвийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих санхүүжилтийн шинэчлэл хэрэгжиж байна.

АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл болон “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төсөл хамтран Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ажилтнуудад  эрүүл мэндийн салбарт эхлэж буй санхүүжилтийн болон эмнэлгийн хагас бие даасан байдлын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг  чадавхижуулах сургалт зохион байгууллаа.  

Сургалт 12 дугаар сарын 7-ний өдөр нийслэлийн Иргэний танхимд болж нийслэлийн ЭМГ-ын удирдлага, мэргэжилтнүүдэд нийт 41 хүн хамрагдлаа.  

Энэхүү сургалтаар  эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хууль эрх зүйн орчин, нэг худалдан авагчийн тогтолцоо, стратегийн худалдан авалтын концепц, худалдан авагч байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, засаглалын шинэчлэл, нэгдсэн сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багц тодорхойлох зарчим зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, багаар ажиллах, ярилцсан байна.  

Сургалтыг нээж төслийн дэд зохицуулагч Г.Баясгалан, НЭМГ-ын дарга Ц.Бямбадорж нар нээлээ.  


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол