ЭМСХХ-4 төслийн танилцуулга





Төслийн нэр: “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР – 4” ТӨСӨЛ

Төслийн зорилго: Азийн хөгжлийн банкнаас 1997 онд эхлүүлсэн Монгол улсын эрүүл мэндийн салбарын чинэчлэлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгал болон санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийн хөгжлийг дэмжих, салбарын чадавхийг бэхжүүлэх ба улмаар Монгол улсын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад оршино.

Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 2011-2016 он

Төслийн гүйцэтгэгч байгууллага:  Эрүүл Мэнд Спортын  Яам

Төслийн хэрэгжүүлэгч байгууллагууд:

                                    - Нийслэлийн ЗДТГ,

                                - Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд

  1. Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх
  2. Хүний нөөцийн хөгжлийг сайжруулах
  3. Эмийн аюулгүй байдлын дэглэмийг сайжруулах

Төслийн санхүүжилт:  Төслийн нийт өртөг 45.15 сая ам.доллар

  • Азийн Хөгжлийн Банк:  14 сая  ам дол. буцалтгүй тусламж, 25 сая ам дол. Хөнгөлөлттэй зээл
  • Монгол Улсын Засгийн газар:  5.70 сая  ам доллар
  • Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага: 450 мянган  ам дол. буцалтгүй тусламж

Бүрэлдэхүүн 1: Эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүүлэх

Зорилтууд

  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулах
  • Эмнэлгийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх;
  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг олон үйл ажиллагаа бүхий нэгдсэн эмнэлэг болгон өөрчлөн зохион байгуулах ба ингэснээр дүүргийн хүн амд эмнэлгийн чанартай тусламж хүргэх төдийгүй бусад дүүргийн эмнэлгүүдэд загвар болох;

Гол үйл ажиллагаа

  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлогыг боловсруулж 2014 онд Сайдын тушаалаар баталсан. Бодлогыг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, төсвийг 2015 онд баталсан.
  • Улаанбаатар хотын төрийн өмчийн эмнэлгийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн үнэлгээг 2013-2014 онд хийж, мэдээний сан бүрдүүлсэн.
  • Хөрөнгө оруулалтын төслийг сонгон шалгаруулах журмын төсөл боловсруулан батлагдах шатанд байна. Эмнэлгийн тоног төхөөрмжийн төлөвлөлт, засвар үйлчилгээний програм хангамжийг боловсруулж ашиглахаар ажиллаж байна.
  • Сонгинохайрхан дүүргийн загвар нэгдсэн эмнэлгийн төлөвлөлтийг 2014 онд хийж, 2015 онд архитектурын зургийг боловсруулах шатанд явж байна. 2015 онд багтаан барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулна. 2016-2017 онд эмнэлгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Бүрэлдэхүүн 2: Хүний нөөцийн хөгжлийг сайжруулах

Зорилтууд

  • Төгсөлтийн дараах эмнэлгийн нарийн мэргэжилтний сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалтыг бэхжүүлэх
  • Эмнэлгийн удирдлагын сургалтын модуль боловсруулж сургалтын байгууллагуудын хөтөлбөрт суулгаж өгөх
  • Сувилахуйн ба эх барихын төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг шинэчлэх

Гол үйл ажиллагаа

  • Төгсөлтийн дараах эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоог үнэлж боловсронгуй болгох загвар, бүтцийг боловсруулсан. Тогтолцоог бий болгох шинэчлэлийн асуудлаар хуулийн төсөл боловсруулж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай шинэ хуулийн төсөлд оруулсан.
  • Төгсөлтийн дараах эмнэлзүйн мэргэжилтний эх барих, дотор, мэс засал, хүүхдийн 4 чиглэлийн сургалтын хөтөлбөрийг 2014 онд шинэчлэн боловсруулсан.
  • Эмнэлгийн менежер сургалтыг 2014-2015 онд зохион байгуулж 50 удирдах ажилтан бэлтгэсэн. Үндэсний 15 сургагч багшийг сургасан бөгөөд сургалтын агрын авлага, материал боловсруулж хэвлэсэн.
  • Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг 2014 онд шинэчлэн боловсруулсан. 2015 онд Сувилахуйн удирдлага ба манлайлал мэргэшлээр 20 сувилагчийг сургагч багшийн сургалтад хамруулсан.

Бүрэлдэхүүн 3: Эмийн аюулгүй байдлыг сайжруулах

Зорилтууд

  • Засгийн газарт эмийн зохицуулах албыг байгуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэхэд  дэмжлэг үзүүлэх, улмаар эмийн чанар, зохицуулалтыг сайжруулах
  • Эмийн зохистой үйлдвэрлэлийн стандартыг дээшлүүлэх, үндэсний эм үйлдвэрлэгчдийг стандартыг хангахад дэмжлэг үзүүлэх
  • Эмийн хяналтын лабораторийг олон улсын түвшинд нийцүүлэх (тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, мэргэжилтний чадавхи, мэдээллийн технологи гм).
  • Эмийн гаж нөлөөг хянах  бүртгэн мэдээлэх тогтолцоо, зах зээл дэх эмийн тандалт судалгааг боловсронгүй болгох
  • Эмийн аюулгүй байдлын засаглалыг бэхжүүлэх

Гол үйл ажиллагаа

  • ҮАБ зөвлөлийн шийдвэр: ЭЗА/ХЭА  байгуулах хэрэгцээ шаардлага
  • ЭЗА   үзэл баримтлал, стратеги, бүтэц, орон тоо, санхүүжилтийг гаргаж ТУХ-ны хурлаар хэлэлцүүлсэн
  • Эм үйлдвэрлэл, эмийн түгээлт/хадгалалтад тавих шаардлага үндэсний стандартууд, тушаал журмыг шинэчлэн боловсруулж батлуулсан
  • ЭМХТ-д Эмийн зохицуулалтын алба байгуулагдсан
  • Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага  MNS 5524 2014 - ДЭМБ удирдамжтай  дүйцүүлэн шинэчилж батлуулсан
  • Эмийн үйлдвэрүүдэд  нийт 6 удаа сургалт явуулсан, 250 гаруй   мэргэжилтнийг хамруулсан
  • Сонгосон 6-7 эмийн үйлдвэрт GMP хэрэгжилтийн үнэлгээ 5-6 удаа хийж, тусгайлан зөвлөгөө өгч ажилласан
  • Нэг эмийн үйлдвэр /IVCO/ үндэсний GMP  шаардлага хангасан батламж авсан
  • GMP-н  суурь болон ахисан түвшний сургалтыг  институтчилсан /АШУҮИС, Эм зүй БАС/
  • МХЕГ-ын Эмийн хяналтын лабораторид тоног төхөөрөмж урвалж         нийлүүлсэн,сургалт явуулсан
  • ISO 17025 стандартын дагуу олон улсын байгууллагаар 5-р сард урьдчилсан үнэлгээ, 10-р сард итгэмжлэлийн үнэлгээ хийгдэнэ
  • ЛУМТ нэвтрүүлэх
  • Эмийн гаж нөлөөг бүтгэн мэдээлэх журмыг шинэчилсэн
  • Эмийн аюулгүй байдлын  хяналт үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх стратеги боловсруулж батлуулсан
  • ДЭМБ-ын хяналтын төв /UPSALA/-д гишүүнчлэлээр элссэн
  • Эмнэлгүүдийн  эмэн эмчилгээний хороодын  гишүүд, эм хангамжийн  байгууллагын мэргэжилтнийг  чадавхжуулах  сургалтууд,  500 гаруй мэргэжилтэн  хамрагдсан
  • Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг  шинэчлэн  боловсруулж УИХ-р батлуулсан
  • Хэрэгжүүлэх төлөвлөгөөг –сайдын тушаалаар
  • Эмийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон, ололтыг жил тутам дүгнэдэг болно.

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол