Төслийн танилцуулга





Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4  ба 4 нэмэлт төсөл

Азийн хөгжлийн банкны  буцалтгүй тусламжаар Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр -4 төсөл 2011 оны 3 сарын 8- ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Төслийн нийт санхүүжилт 45,15 сая ам доллар.Үүнээс АХБ-ны буцалтгүй тусламж 14.0 сая, хөнгөлөлттэй зээл буюу нэмэлт төсөл 25.0 сая.   ЭМСХХ-4 төслийн нэмэлт төсөл нь  2013 оны 2 сарын 7-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Санхүүжилт (эх үүсвэрээр):

Азийн хөгжлийн банк

39 сая ам доллар                       (86%)

МУ-ын засгийн газар

 7 сая ам доллар                        (13%)

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

450,000 ам доллар                     (1%)

Төслийн нэмэлт санхүүжилтийн талаар (Нэмэлт-25 сая ам долларын хөнгөлттэй зээл)

ЭМСЯ нь ЭМСХХ-4 нэмэлт төслийг 2013 оны 2 сарын 7 өдрөөс хэрэгжүүлж байгаа бөгөөд анхны баталсан төслийн хүрээнд одоо байгаа СХД-ийн нэгдсэн эмнэлэгт 50 ор бүхий өргөтгөл барьж байгуулахаар тусгагдсан байсан. Монгол Улсын Их хурал 2011 онд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчлэн найруулсан өөрчлөлтийг баталсан бөгөөд уг өөрчлөлтөд дүүргийн эмнэлгийг 7 ба түүнээс дээш эмнэлгийн төрөлжсөн тусламжийг хүргэх нэгдсэн эмнэлэг байхаар тусгасан ба үүнтэй холбогдуулан Засгийн газраас одоогийн эмнэлгийг 200-250 ор бүхий нэгдсэн эмнэлэг болгон шинээр байгуулах зорилгоор төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд тавьж дэмжигдэн 25 сая долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилтийг олгохоор болж зээлийн гэрээг УИХ-аас 2013 оны 5 сард соёрхон баталсан.  

Төсөл 3 бүрэлдхүүн хэсэгтэй.

Бүрэлдэхүүн 1: Эмнэлгийн салбарын хөгжил

Энэ зорилтын хүрээнд эмнэлгийн салбарын хөгжлийн бодлого боловсруулах, эмнэлгийн хөрөнгийн төлөвлтийн тогтолцоог боловсронгуй болгох, УБ хотын СХД-т жишиг нэгдсэн эмнэлэг байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.  СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын төлөвлөлтийг 2014 онд хийж, 2015 оны 9 сард архитектурын зургийг эцэслэн дуусгаж Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан. ЭМСХХ-4 төслийн нэгжийн зүгээс 2015 оны 7 дугаар сарын 30, 10 дугаар сарын 13 болон 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд үнэлгээний хороо байгуулах хүсэлтүүдийг ЭМСЯ-нд илгээж, 2015 онд багтаан тендер зарлах байсан хэдий ч үнэлгээний хороо байгуулахад ихээхэн цаг хугацаа шаардаж, 2016 оны 1 дүгээр сард байгуулагдаж, 2016 оны 6 сард багтаан тендэрийг зарлахаар ажиллаж байна. Тендер зарлах зөвшөөрөл авах хүсэлтийг АХБ-д 2016 оны 5 сарын 27 ны өдөр хүргүүлж, хариуг хүлээж байна. СХД-ийн нэгдсэн эмнэлгийн одоогийн туслах 5 жижиг барилгыг нураах тендерийг зохион байгуулж дуусаад гэрээ байгуулах шатандаа явж байна.  Гэрээг 2016 оны 6 сард багтаан зурна.

Бүрэлдэхүүн 2: Хүний нөөцийн хөгжил

Хэрэгжилт Энэ зорилтын хүрээнд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, эмнэлгийн удирдах ажилтнуудыг сургах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Бүрэлдэхүүн 3: Эмийн аюулгүй байдал

Хэрэгжилт

Энэ зорилтын хүрээнд эмийн зохицуулах албыг байгуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэхэд  дэмжлэг үзүүлэх, эмийн үндэсний үйлдвэрүүдэд эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP) хэрэгжүүлэх, эмийн хяналтын лабораторийг тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, мэргэжилтний чадавхи, мэдээллийн технологийн хүрээнд олон улсын түвшинд нийцүүлэх,эмийн аюулгүй байдал, эмийн гаж нөлөөг бүртгэх, хянах, мэдээлэх тогтолцоо /фармаковижиланс/-г бэхжүүлэх болон эмийн аюулгүй засаглалыг бэхжүүлэх, эмийн үндэсний бодлогыг шинэчлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ зорилтын хүрээнд төлөвлөсөн ажил 2015 оны 12 сарын 31-нээр дууссан. Төгсгөлийн тайланг бичиж дууссан.

 

ЭМСХХ-5 төсөл

2013 оны 6  сарын 14 өдрөөс эхлэн  2018 оны 12 сарын 31 хүртэл хэрэгжинэ. 

Төслийн санхүүжилт:  Төслийн нийт өртөг 38.19 сая ам.доллар:

Санхүүжилт (эх үүсвэрээр):

 

Азийн Хөгжлийн Банк

30 сая ам дол.хөнгөлөлттэй зээл (78.17%)

Монгол Улсын Засгийн газар

7.71сая ам доллар (20.9%)

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага

480,000 ам доллар (1.25%)

 

Төсөл дараах 3 бүрэлдхүүн хэсэгтэй.

Үүнд:

1. Бүрэлдхүүн 1- Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх;  Энэ зорилтын хүрээнд цусны  сэлбэлтийн үндэсний төвийг иж бүрэн тоноглох, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, ЦССҮТ-ийг олон улсын итгэмжлэл олгоход бэлтгэх, цусны салбар (26) банкуудыг тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийг сайжруулах.

Хэрэгжилт

ЦССҮТ, аймаг, сумын 26 цусны банкуудад эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх тендерийг АХБ-ны дүрэм, журмын дагуу зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж (12 гэрээ)  байгуулаад байна.  Энэ зорилтын хүрээнд цус  сэлбэлт судлалын үндэсний төвийг (ЦССҮТ) иж бүрэн тоноглох, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, ЦССҮТ-ийг олон улсын итгэмжлэл олгоход бэлтгэх, цусны салбар (26) банкуудыг тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийг сайжруулах ажлууд төлөвлөсөн. ЦССҮТ, аймаг, сумын 26 цусны банкуудад эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх тендерийг АХБ-ны дүрэм, журмын дагуу зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж нийт 12 гэрээ  байгуулж тоног төхөөрөмжүүдийг суурилуулаад байна. Үүнээс 2 гэрээг АХБ-наас зүй бус худалдан авалт хэмээн зарлаж санхүүжүүлэх боломжгүй гэдгээ  мэдэгдээд байна. 25 цусны банкны барилгын засварын ажлын тендэр дээр АХБ-наас тендерийг зарлах зөвшөөрлийг хүлээж байна. Авлаггүй донорын мэдлэг, хандлага, дадлын суурь судалгааг хийж дуусаад, тайланг танилцуулж баталгуужуулсан болно. Уг зорилтын хүрээнд салбарын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр нийт 411 хүнийг сургаад байна.

2. Бүрэлдхүүн 2-Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлынменежментийг сайжруулах- Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах төв байгууламжийг өргөтгөх, холбогдох байгууламжийг шинээр барих, тоног төхөөрөмжөөр хангах. Аймгуудад хог хаягдлын байгууламж, тогтолцоог сайжруулах. 

Хэрэгжилт

2015 онд 2,5 сая ам доллар –ыг буюу 5,1 тэрбум төгрөгийн санхүүжилт ЗГ-ын төсөвт суулгахаар төлөвлөсөн боловч, 2015 онд 500 сая төгрөг буюу 270,3 мянган ам доллар батлагдсан байна. Энэхүү төсвийг төсөлд оролцох аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хог хаягдлын түр хадгалах байгууламж барих ажилд зарцуулна. Төслийн аймаг, дүүрэг, 3 дах шатлалын эмнэлгүүдийн хог хаягдлын байгууламжийн барилгын ажлын үнэлгээний хороо байгуулагдан ТББ-дээр ажиллаж байна. 3 аймгийн хог хаягдлын түр хадгалах байгууламжийн барилгын ажлын тендэр дээр АХБ-наас тендерийг зарлах зөвшөөрлийг хүлээж байна.  

Эмнэлгийн хог хаягдлын менежментийн өнөөгийн байдалд үнэлгээ хийж тайланг холбогдох ажлын хэсгээр танилцуулж байна. Зорилтын хүрээнд  ЭМСЯ, БОАЖЯ, НЭМГ, НЭМ-ийн хүрээлэн, МХЕГ, бүх шатлалын эмнэлгүүд,  ТББ, хувийн хэвшлээс нийт 30 хүнийг сургагч багшаар бэлтгээд байна.   ЭМБ-ын тусгай хог хаягдлыг устгах тариф тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулж, ЭМСС-ын 2015 оны 459 тоот тушаалаар батласан.

Бүрэлдхүүн 3- Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт , хяналт (ХСХ)-ыг бэхжүүлэх- Төслийн эрүүл мэндийн байгууллагуудын ариутгалын төв тасаг, нян судлалын лабораториийн дэд бүтцийг сайжруулах.  Төслийн эрүүл мэндийн байгууллагуудын ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийн дэд бүтцийг сайжруулах.

Хэрэгжилт

Төслийн аймаг, дүүрэг, нэгдсэн эмнэлгүүдийн барилга, засварын зураг төсөл дээр Татах хүч архитектурын компани  ажиллаж байна. 21 эмнэлгийн ариутгал үйлчилгээний төв тасгийн дахин төлөвлөлтийн зураг, төслийг эмнэлгийн удирдлагуудаар батлуулаад байна.

Олон улсын Зөвлөх байгууллагын зүгээс ариутгал үйлчилгээний төв тасгийн шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, үнийн тооцоог гаргасан.

Түүнчлэн тус компаниас микробиологийн тасгийн дахин төлөвлөлтийн зураг дээр ажиллаж байна. Нян судлалын лабораторид шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, техник үзүүлэлтийг боловсруулж байна. Төсөлд оролцох эмнэлгүүдийн нян судлалын лаборатори, ариутгал үйлчилгээний төв тасгийн засварын ажилд 2016 онд төсөв суулгаж чадаагүйгээс аймгуудын цусны байгууламжийн засвар ажил хийгдээгүй. Үүнтэй уялдан тоног төхөөрөмжийн тендерүүд 2017 он хүртэл хойшилж байна.  

ХСХ-ын чиглэлээр мөрдөгдөж буй дүрэм, журмыг хянаж, МХЕГ-ын шалгах хуудас, ЭМС-ын 187 тоот тушаалаар батлагдсан шалгуур хуудсыг боловсронгуй болгох ажил хийгдэж байна. МХЕГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран Эмнэлгийн эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг  шалгах хяналтын хуудсыг боловсронгүй болгож МХГ даргын тушаалаар 2015 оны 12-р сард батлуулсан.

Уг зорилтын хүрээнд салбарын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр нийт 233 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн инженер техникийн ажилтанг оролцуулан 7 удаагийн сургалтуудыг зохион байгуулаад байна. Эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр үндэсний хэмжээний судалгааны тайлан танилцуулагдаад байна.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол