Удирдах хороо





ЭМСХХ-4, 4+, 5 Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн

Төслийн хөгжлийн зорилтот хүрхийн тулд төслийн хэргэжилт ба удирдлагад ерөнхийд нь хяналт тавих үүрэгтэй, холбогдох  яам, байгууллагын төлөөлөлөөс бүрдсэн төслийн удирдах хороо ажиллаж байна.

Төслийн удирдах хорооны хариуцлага, үүргүүд нь:

  • Удирдах хороо нь төслийн хэргэжилтийг бодлогын түвшинд удирдан чиглүүлэх, хяналт тавих үүргийг хүлээнэ.
  • Төслийн бичиг баримтанд тодорхойлсон зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийцүүлэн төслийн хэрэгжилтийг удирдан чиглүүлнэ.
  • Төслийн үйл ажиллагааг холбогдох бусад салбар яам, байгууллагын үйл ажиллагаатай холбон зохицуулна.
  • Төсвийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн батлана.
  • Төслийн хэрэгжилт, гарч буй ахицыг төслийн бичиг баримт, жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилт, гарвал зохих үр дүнтэй харьцуулан санал зөвлөмж өгнө.
  • Санхүүгийн тайланг хэлэлцэж зардлыг зөв зохистой зарцуулсан эсэхэд хяналт тавина.

Үүнээс гадна үйл ажиллагааны дараах гол зарчмуудыг баримтлана:

  • Удирдах хороо нь улирал тутамд хуралдана. Онцгой шаардлага гарсан тохиолдолд Удирдах хорооны дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
  • Удирдах хорооны нийт гишүүдийн ¾ -аас дээш хувь нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдоно.
  • Шийдвэрийг хуралд хүрэлцэн ирсэн Удирдах хорооны гишүүдийн олонхийн саналыг үндэслэн гаргана.
  • Шаардлага гарвал Удирдах хороо нь бүтэц бүрэлдэхүүн, ажил үүргийн хуваариа өөрчлөх саналыг Эрүүл мэндийн сайдад тавьж болно.

ТУХ нь дараах яам, байгууллагын төлөөллөөс бүрдсэн байна. Үүнд:

  • Эрүүл мэндийн яам
  • Сангийн яам
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Нийслэлийн засаг даргын тамгын газар
  • Нийслэлийн эрүүл мэндийн газар
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
  • Цус сэлбэлт судлалын үнэдсний төв
  • Халдварт өвчин судлалын үнэдсэний төв
  • Эрүүл мэндийн хөгжлийн төв
  • ЭМСХХ-4,5 төсөл

ЭМСХХ-4, 4+, 5 НТХН-ийн Удирдах хорооны бүрэлдэхүүн.

Дарга: 
 Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Гишүүд: 
 
  • ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга 
 
  • ЭМЯ-ны ТЗУГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга 
 
  • ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга
 
  • ЭМЯ-ны БТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга 
 
  • ЭМЯ-ны БТГ-ын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга 
 
  • ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга
 
  • ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга
 
  • ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга
 
  • ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
 
  • Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга
 
  • БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга
 
  • НЗДТГ, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн засаг даргын орлогч
 
  • Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга 
 
  • ЭМНДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга
 
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга (зөвшилцсөнөөр)
 
  • АШУҮИС-ын Сургалт бодлого зохицуулалтын газрын дарга
  • Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал
  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал
 
  • Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал
Нарийн бичгийн дарга: 
 
  • ЭМСХХ- 4, 4+,5 НТХН-ийн зохицуулагч 

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол