Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр 6 Төсөл





Төслийн нэр: Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр"

ЭМСХХ-6 төсөл нь 2019 оноос эхлэн нийт 10 жилийн хугацаанд буюу  2029 он хүртэл  3 үе шатаар хэрэгжинэ. 

Санхүүжилт(эх үүсвэрээр)

Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээл 158,3 сая ам.доллар (96.84%)
Монгол Улсын Засгийн газар   1.69 сая ам.доллар (1.03%)
Харилцан Кредит Олгох Механизмын Японы сан 3.48 сая ам доллар (2.13%)

Төсөл нь 4 бүрэлдэхүүн хэсэгтэй

Бүрэлдэхүүн 1: Хот, хөдөөгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх 

  • Улаанбаатар хотод үйлчлүүлэгчид ээлтэй, жендерийн мэдрэмж бүхий Өрхийн эрүүл мэндийн  төв 10,
  • Сонгогдсон аймгуудад  үйлчлүүлэгчид ээлтэй, жендерийн мэдрэмж бүхий   Сумын эрүүл мэндийн төв 6 тус тус байгуулах замаар анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх
  • Сонгогдсон аймгуудын Өрхийн эрүүл мэдийн төвд  нүүрсхүчлийн хийн ялгарал багатай дэвшилтэт технологийн шийдэл нэвтрүүлэх,
  • Анхан ба лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний нэгдмэл байдлын загварыг  нийслэлийн 5 дүүрэг, 10 аймагт хэрэгжүүлэх
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, тусламж үйлчилгээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны  загварыг Өрхийн эмнэлэгт турших
  • Улаанбаатар хотод Яаралтай тусламжийн төвийн барилга барина.

Бүрэлдэхүүн 2: Аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах

  • Чингэлтэй дүүрэгт жендерийн мэдрэмж бүхий загвар нэгдсэн эмнэлэг барих
  • Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, ба бусад чиглэлээр  хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээг  үйл ажиллагааны хувьд холбох замаар шинэчлэх
  • Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт нүүрсхүчлийн хийн ялгарал багатай дэвшилтэт технологийн шийдэл нэвтрүүлэх,
  • Ховд аймгийн БОЭТ, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт шинээр амбулаторийн тасаг барих замаар өргөтгөх
  • ЭМЯ-ны дүрэм журмын дагуу эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх замаар анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, ӨЭМТ-ийн менежментийн чадавхийг дээшлүүлэх

Бүрэлдэхүүн 3: Стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх 

  • Стратегийн худалдан авалтын загвар гарган эрх зүйн орчинг бий болгох замаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үр ашгийг сайжруулах,
  • Эрүүл мэндийн даатгалын байгууллага, Сангийн яам, ЭМЯ, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг хамарсан стратегийн худалдан авалтын загварын гаргасан журамд үндэслэн бодлогын зохицуулалт
  • Системийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах хөтөлбөрөөр дамжуулан ЭМЯ-ны байгууллагын чадавхийг хөгжүүлэх

Бүрэлдэхүүн 4: Эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавх бэхжүүлэх

  • ЭМЯ болон засгийн газрын худалдан авах ажиллагааны агентлагт зориулан худалдан авалт, санхүү, эрсдлийн менежментийн чиглэлээр байгууллагын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол