Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн бүрэлдэхүүн өнөөдөр (2025.09.22) хуралдаж, Үндэсний түргэн тусламжийн төвийн сүлжээний шинэчлэлийг бий болгох чиглэлээр дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
Үндэсний хэмжээнд түргэн тусламжийн нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангагдаж, амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээний чадавхыг сайжруулснаар нас баралтыг 50%, хөдөлмөрийн чадвар алдалтыг 31%-аар бууруулах боломжтой гэж үздэг.
Иймд цаашид үе шаттайгаар яаралтай түргэн тусламжийн тогтолцооны шинэчлэлийг хийж, сэргийлж болох нас баралтыг бууруулах чиглэлд онцгой ач холбогдол өгч ажиллах юм.
Хурлыг “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “2.2.17.Яаралтай түргэн тусламжийн үндэсний тогтолцоог шинэчлэн өөрчилж, онгоц, агаарын тээврийн үйлчилгээг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлнэ.” гэж заасны дагуу Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгууллаа.