Төслийн хэрэгжилтийг хөдөө орон нутагт хянах, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хэрэгжилтийн явцын мэдээ





Өвөрхангай аймгийн Баян-Өндөр Сумын Эрүүл мэнд (СЭМТ)-ийн төвийн шинэ барилгын цэвэр усны хангамжийн техникийн нөхцөлд тусгагдсан худагны өмчлөл, ашиглалтын асуудлыг тодруулж, тохиролцон шийдвэрлэх зорилгоор батлагдсан удирдамжийн дагуу 2023 оны  10 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд ажиллалаа.

Барилгын талбайд ажилласан нь:
СЭМТ- ийн шинэ барилгын талбай дээр хийгдэж байгаа бэлтгэл ажлыг НТХН-ийн хяналтын баг, Зохиогчийн хяналт гүйцэтгэгч Хатанбаатар ХХК хамтран ажиллаж шалгалаа. 
Барилгын гүйцэтгэгч “Тэд констракшин” ХХК барилгын талбайг тойруулан хашааг хэсэгчлэн хатгаж, талбайн гэрэлтүүлэг прожектор байрлуулан, хяналтын камер суурилуулсан ба талбай дээр тус компанийн 18 ажилчид ажиллаж, инженер Б.Сүхбаатар талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын ажлыг бүхэлд нь хариуцан ажиллаж байна.  
Барилгын суурийн бетон цутгалтыг энэ 7 хоногийн сүүлээр хийхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч мэдээлэл өглөө. 

Дулааны шугамын траншейны нүхийг  ухаж, бетон сувгийг цутгасан байдал



 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол