Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтын мэдээ





Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоонд эрүүл мэндийн анхан шатлалын тусламж авалгүй шууд лавлагаа шатлалын нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг чухалчлах хандлага байсаар байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн (ӨЭМТ) дэд бүтэц, тоног төхөөрөмж дутагдалтайн зэрэгцээ ихэвчлэн залуу, дөнгөж төссөн ажлын дадлага  туршлага багатай эмч нар ажиллаж байгаа нь анхан шатлалын тусламж үйлчилгээний чанар хангалтгүй гэж дүгнэхэд нөлөөлж, үйлчлүүлэгчид шууд лавлагаа шатлалын эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байна. 

Иймд Монгол улсад тусламж үйлчилгээний нэгдмэл зохицуулалтын тогтолцоо бүрдээгүйгээс анхан болон лавлагаа шатлал хоорондын тусламж үйлчилгээний уялдаа холбоо хангалтгүй байна гэж үзэж, Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банкны зээлээр L3843/3844-МОN “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд анхан болон лавлагаа шатлал хоорондын тусламж, үйлчилгээний нэгдмэл уялдааг хангах загварчлалыг боловсруулах, үйлчлүүлэгчдийг шатлал хооронд шилжүүлэх үйл ажиллагааг сайжруулахаар төлөвлөсөн. 

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хөгжлийн зөвлөх багаас анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг интеграцчилах Эрүүл мэндийн нэгдмэл тусламж үйлчилгээний (ЭМНТҮ) “ГЭР” загварчлалыг боловсруулан, нийслэлийн Хан-Уул болон Чингэлтэй дүүргийн түвшинд 2023 оны 10 сараас 2024 оныг дуустал хэрэгжүүлнэ.

“ГЭР” загварчлалын хүрээнд Дүүргийн ЭМНТҮ-г Зохицуулах зөвлөлийг байгуулж, анхан шатны Чингэлтэй, Хан-Уул дүүргийн ӨЭМТ-үүд болон хоёрдогч шатлалын Дүүргийн ЭМТ буюу Дүүргийн нэгдсэн эмнэлгийн хооронд эмнэлзүйн интеграци, үйлчилгээний интеграци, мэдээллийн интеграцийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Иймд эрүүл мэндийн нэгдмэл тусламж үйлчилгээний “ГЭР” загварчлалыг Хан-Уул ба Чингэлтэй дүүрэгт үр дүнтэй хэрэгжүүлэхэд ӨЭМТ-ийн ажилчдыг чадавхжуулж, эмнэлзүйн засаглалыг нэвтрүүлэхээр нийт 228 хүн хамрагдсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд доорхи байдлаар хамрагдав.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ  >>>>> http://hsdp.org//files/1705057531_65a11cfb583bd.pdf

 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол