ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭМЧ, АЖИЛТНУУД ИНТЕРМЕД ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ





“Интернешнл Медикал Сентер” ХХК, Интермед эмнэлэг нь Эмнэлгийн төлөвлөлт, удирдлагын зөвлөх баг нь төслийн эмнэлгүүдэд “Багц сургалт”-ыг  үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд 2024 оны 2, 3 дугаар саруудад төслийн эмнэлгийн нэг болох Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд Интермед эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах сургалтад хамрагдаж байна.

Интермед эмнэлгийн ажлын байран дээр туршлага солилцохоор ХУДНЭ-ийн Хүний нөөцийн баг болон Санхүүгийн албанд холбогдох ажилтан мэргэжилтэнгүүд ирж ажиллаж байна. Мөн ҮХА, Хоол зүйч, Сургалт хариуцсан мэргэжилтнүүд ирж үйл ажиллагаатай танилцлаа.


 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол