ЯАРАЛТАЙ, ТҮРГЭН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ НАРЫН СУРГАЛТ





Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яам хамтран хэрэгжүүлж буй “ Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” хөрөнгө оруулалтын хөтөлбөр төслийн хүрээнд "Яаралтай, түргэн тусламж, үйлчилгээг бэхжүүлэхэд, хүний нөөцийг чадавхжуулах үндэсний сургагч багш нарын сургалт" 2025 оны 9 дүгээр сарын 22-ноос 26-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тус сургалтаар эмнэлэг хүртэлх амилуулах суурь тусламжийн гарын авлагын Монгол хувилбарыг эцэслэх, цаашид үндэсний хэмжээнд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөг боловсруулах юм.

Сургалтыг "VAMED Management und Service GmbH" компаний зөвлөх, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний эмч, мэргэшсэн сургагч багш Мишэл Горзман, ЭМЯ-ын яаралтай тусламж судлалын салбар зөвлөлийн гишүүн, УНТЭ-ийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч С.Алтансүх, ЭМЯ-ын эрчимт эмчилгээ судлалын салбар зөвлөлийн гишүүн, Интермед эмнэлгийн эрчимт эмчилгээний эмч Б.Цолмон нар удирдаж байна.

 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол