Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Шугам сүлжээний зураглалын Ричвэлл ХХК болон Азийн хөгжлийн банкны Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхийн зөвлөх нарын хамтарсан уулзалтыг 4 сарын 25-нд зохион байгуулаа.
Уг хамтарсан уулзалтаар Чингэлтэй дүүрэгт баригдах Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгын гадна инженерийн шугам сүлжээ, дулааны эх үүсвэрийн асуудлыг хурдан шийдвэрлэх, түүнд нөлөөлсөн айл өрхийн судалгааны талаар ярилцаж трассд өртсөн айл өрхийг нүүлгэхдээ Азийн хөгжлийн банкны хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх талаар ярилцан мэдээ мэдээллийг солилцож, удирдлагууд холбогдох шийдвэрийг гаргаж ажиллахаар боллоо.
