ЧДНЭ БАРИХ АЖЛЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АСУУДЛААР ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.





ЧД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт  Дүүргийн Нэгдсэн эмнэлэг барих ажлын хүрээнд дулаан хангамжийн эх үүсвэр байгуулахаар газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэхээр яригдаж байна. 

Энэ ажлын хүрээнд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн зөвлөх  2025 оны 10-р сарын 10-ны өдөр газар дээр нь  үзлэг шалгалт явуулж, нөлөөлөлд өртсөн иргэд болон ЧД-н ЗДТГ, ЧД-н Газар зохион байгуулалтын алба, ЧД-н 10-р хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч зэрэг холбогдох хүмүүстэй хамтарсан уулзалт хийлээ.

Уг уулзалтаар газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт хийхдээ Азийн хөгжлийн банкны нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, иргэдээс ирэх санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэх, нөлөөлөлд өртсөн иргэдэд дүүрэг хорооны зүгээс нэмэлт дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. 

 



НИЙТ ЗУРГИЙН ТОО: 0

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол