“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц болон хөнгөлөлттэй эмийн багц тодорхойлоход Эрүүл мэндийн технологийн үнэлгээг ашиглах нь” сургалтын





Азийн Хөгжлийн Банкны “Эмзэг бүлгийн иргэдийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг нь эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагаа болон эрүүл мэндийн салбарын шийдвэр гаргалт, нөөцийн хуваарилалтанд эрүүл мэндийн технологийн үнэлгээг үе шаттайгаар нэвтрүүлэх, нэн ялангуяа эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц болон хөнгөлөлттэй эмийн жагсаалт боловсруулах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад эрүүл мэндийн технологийн үнэлгээг ашиглах бэлтгэл ажлууд (өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ, бүтэц, замын зураг боловсруулах, мөн эрүүл мэндийн технологийн үнэлгээ хийх гарын авлага боловсруулах) хийж байгаа юм. 

Энэ ажлын хүрээнд эрүүл мэндийн технологийн үнэлгээний талаарх бодит кейс дээр ажиллах замаар ЭМДЕГ-ын мэргэжилтнүүдийг чадавхыг бэхжүүлэх, гарсан санал, зөвлөмжийг зөвлөхийн эцсийн тайланд тусгах, эрүүл мэндийн технологийн үнэлгээний гарын авлагыг сайжруулан боловсруулах зорилгоор сургалт  зохион байгуулагдлаа.

Сургалтанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, тус газрын Тусламж, үйлчилгээний багцын хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл, ЭМДЕГ-т ажиллаж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх зэрэг нийт 15 хүн  оролцсон. 

Эрүүл мэндийн технологийн үнэлгээний зөвлөх тус уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг зөвлөхийн эцсийн тайлан болон эрүүл мэндийн технологийн үнэлгээний гарын авлагыг эцэслэн боловсруулахаар ажиллаж байна. 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол