“Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн 1-р үе шатны хүрээнд баригдсан Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн тоног төхөөрөмж, тавилгын угсралт, суурилуулалт, хүлээлцэх ажил явагдаж байна.
Ханган нийлүүлэгч нар болох Космостек ХХК, Медимпекс интернэшнл ХХК болон Сетунари ХХК нь 2025 оны 10 дугаар сард багтаан тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг бүрэн дуусгаж, хүлээлцэх актыг зохих журмын дагуу хийх, холбогдох эмнэлгийн инженер техникийн мэргэжилтнүүдэд техникийн талын сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.









