Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний ТЕНДЕРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.





LOANS 3843/ 3844-MON AND GRANT 0672-MON 

ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР ТӨСӨЛ – 1 ДҮГЭЭР ШАТ 

CS20: Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний ТЕНДЕРТ  ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

“Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл нь олон үе шаттай, Азийн хөгжлийн банкны (АХБ)-ны санхүүжилтээр өмнө нь хэрэгжүүлсэн анхан ба лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх хөрөнгө оруулалтын ажлын үргэлжлэл байдлаар Улаанбаатар хотын гэр хороололын иргэд, Ховд, Увс аймаг болон сонгогдсон сумын эрүүл мэндийн төв, дүүргийн эмнэлгийн дэд бүтэц, чадавхийг сайжруулах зорилготой.  Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг дараах сайтаас хүлээн авна уу: httPE://www.adb.org/projects/49173-003/main#project-overview

Төслийн хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлыг 2023 оны 9 дүгээр сарын эхээр эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нийт 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ. Зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго нь Монгол улсын барилгын тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, батлагдсан  зураг, төслийн дагуу Захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөхөд оршино. 

Зөвлөх үйлчилгээг АХБ-ны худалдан авах журамд заасан Зөвлөхийн чадварын сонгон шалгаруулалтын аргаар үнэлж, шалгаруулна. 

Сонирхсон этгээд АХБ-ны веб хуудсаар дамжуулан санал ирүүлэх хүсэлтээ илэрхийлэх ба байгууллагын чадавхи, холбогдох ажил, туршлагын талаарх мэдээлэлээ дэлгэрэнгүй оруулж, нотолгоо бичиг баримтуудаа хавсаргах шаардлагатай. 

Ажлын даалгавар, төсөв болон байгууллагад тавигдах дэлгэрэнгүй шаардлагын талаарх мэдээлэлийг http://cms.adb.org (зөвлөх үйлчилгээний дугаар 189884) холбоосоор орж авна уу. Төсөлд оролцох хүсэлтийг АХБ-ны http://cms.adb.org системээр 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөрт багтаан цахимаар ирүүлэх ба цаасаар ирүүлсэн материалыг хүлээн авахгүй. 

   

Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх хаягаар авна уу. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Засгийн газрын 8-р байр. Олимпийн гудамж

Эрүүл мэндийн яамны өргөтгөлийн байрны 3 давхарт 302 тоот өрөө 

Холбогдох утас: 976-11-329369


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол