Төслийн мэргэжилтнүүд болон Азийн хөгжлийн банкны төсөл хариуцсан баг орон нутагт ажиллаа





“Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, 1-р үе шатын төслийн хүрээнд баригдаж буй барилгын болон тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн ажлын явцад хяналт тавих зорилгоор төслийн мэргэжилтнүүд болон Азийн хөгжлийн банкны төсөл хариуцсан баг Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн Тариалан, Булган аймгийн Дашинчилэн сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 2025 оны 9 дүгээр сарын 3-9-ний өдрүүдэд ажиллаж, Дашинчилэн суманд баригдаж буй СЭМТ барилгын ажлын гүйцэтгэгч “Цонбон тоосго” ХХК, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Доржготов, барилгын гүйцэтгэгч “Хаппи Бьюлдинг” ХХК-ийн менежер Ц.Бат-Очир, талбайн инженер О.Чулуунбаатар, Хөвсгөл аймгийн Тариалан суманд барилгын гүйцэтгэгч “Идэрчандмань” ХХК-ийн захирал Цэрэнбат, инженер Анхбаяр нартай уулзалт хийж, ажлын явцтай танилцлаа.

Мөн манай улсад цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй АХБ-ны “Бүсийн төвүүдийн хөгжлийг дэмжих” төслийн хэрэгцээ шаардлагыг үнэлэх багийн хамт олонд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, тоног төхөөрөмжийн ажлын явцын талаар танилцуулж, хамтран ажиллаа.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол