Төслийн удирдах хорооны хурал





"ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР" Төслийн Удирдах Хорооны хурлыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн удирдах хорооны дарга Д. Очирбат нээж, Төслийн зохицуулагч Г. Баясгалан төслийн 1-р үе шатны хэрэгжилтийг танилцуулж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг батлууллаа

Төслийн 1-р үе шатанд:

  • Улаанбаатар хотод 4 өрхийн эрүүл мэндийн төвийг барих
  • Сонгогдсон суманд 5 сумын эрүүл мэндийн төвийг барих
  • Улаанбаатар хотод Үндэсний яаралтай тусламжийн төвийг барих
  • Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг барих
  • Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл барих ажлуудаас

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг- 19.4%

Увс аймгийн нэгдсэн эмнэлэг- 52%

Дорноговь аймгийн Эрдэнэ СЭМТ- 81%

Булган аймгийн Дашинчилэн СЭМТ- 50%

Хөвсгөл аймгийн Тариалан СЭМТ- 39%

Чингэлтэй дүүргийн 19-р хорооны ӨЭМТ- 20.8%

Баянзүрх дүүргийн 17-р хорооны ӨЭМТ- 3%

Төслийн үйл ажиллагааны хэрэгжилт- 86.1% /бодит/

Худалдан авалтын төлөвлөгөөний биелэлт- 83.0% -р хэрэгжсэн байна.

Улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтанд хүлээн авсан барилга:

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын эрүүл мэндийн төв

Тогтолцооны шинэчлэл/ чадавхи бэхжүүлэх ажлын хүрээнд:

  • Анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт, хүний нөөц, гэрээ болон чанарын удирдлагын тогтолцоонд шинэчлэлийг хийх;
  • Анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний нэгдсэн загварыг боловсруулж, хэрэгжүүлэ
  • Эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тогтолцоонд төр хувийн хэвшлийн түншлэлийн загварыг боловсруулж, хэрэгжүүлэх;
  • Эмнэлгийн бие даасан байдлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, институцийн болон чадавхи бэхжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;
  • Төсөлд хамрагдсан эмнэлгийн удирдлагын багийг чадавхижуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

Дүүргийн эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн загварыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлуудаас Бодлогын даалгаврын чиглэлээр 35 ажлыг гүйцэтгэсэн.

Нийт 31 удаагийн сургалт, семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулж, 902 удирдах ажилтан, эмч, мэргэжилтнүүд хамрагдсан.

Олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа, хүргэх ажлыг нийт 35 Эрүүл мэндийн анхан шатны байгууллагатай хамтран зохион байгуулсан. Түүнчлэн төслийн 2-р үе шатны зээлийн гэрээ байгуулагдсанаар батлагдсан ажлууд эхний шатандаа явагдаж байна.



НИЙТ ЗУРГИЙН ТОО: 4

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол