"ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР" төслийн 2-р үе шат хэрэгжих уулзалт





Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй "ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР" төслийн 2-р үе шат хэрэгжихтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Төслийн захирал Т.Хонгорзул, Төслийн зохицуулагч Г.Баясгалан, Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг нар Азийн хөгжлийн банкны нийгэм болон хүний хөгжлийн секторын эрүүл мэндийн мэргэжилтэн Жаяти Нигам, Азийн хөгжлийн банкны Монгол дах суурин төлөөлөгчийн газрын нийгмийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн, 2-р үе шатны төслийн багийн ахлагч Ж.Алтантуяа, зөвлөх О.Баяр, төслийн шинжээч Сесил Муро болон бусад төлөөлөгч нарыг хүлээн авч уулзан " Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ын дагуу Хангай, Говь, Баруун болон Зүүн бүсүүдэд хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулахад оношилгоо эмчилгээний шинэ төвүүд цайлшгүй хэрэгтэй байгаа тул Хэнтий, Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай аймгүүдад шинээр Бүсийн оношилгооны эрүүл мэндийн төв барьж байгуулах Монгол улсын засгийн газрын саналыг нааштайгаар хүлээн авч, хэрэгжүүлэх болсонд талархаж байгаагаа илэрхийлж, 2-р үе шатанд хэрэгжих төслийн хүрээнд төлөвлөгдсөн зарим ажлуудад санал дэвшүүлэв.

Эрүүл мэндийн яамны зүгээс төслүүдийн хэрэгжилтэнд амжилт хүсч, дэмжин ажиллахаа илэрхийллээ.



НИЙТ ЗУРГИЙН ТОО: 5

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол