ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГА УВС АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА





Эрүүл мэндийн яамнаас АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд “Интернешнл Медикал Сентер” ХХК, Интермед эмнэлэг нь Эмнэлгийн төлөвлөлт, удирдлагын зөвлөх үйлчилгээг үзүүлж байгаа билээ.
Зөвлөх баг нь төслийн эмнэлгүүдэд “Багц сургалт”-ыг  үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулах бөгөөд энэхүү ажлын хүрээнд төслийн эмнэлгийн нэг болох Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг, ажилтнуудад зориулсан танхимын сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 27-29 болон 2024 оны 2 дугаар сарын 23-26-ны хооронд 2 удаа Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүрч очин зохион байгууллаа.

Сургалтад нийт давхардсан тоогоор 184 оролцогч хамрагдав.

“Эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, эмнэлгийн бие даасан байдал” сэдэвтэй сургалтыг Эмнэлгийн төлөвлөлт, удирдлагын зөвлөх Т.Болормаа удирдан зохион байгуулж, сургалтад эмнэлгийн ТУЗ-ын төлөөлөл, эмнэлгийн удирдлага, тасгийн эрхлэгч бүхий холбогдох албан тушаалтнууд хамрагдав.

Эмнэлгийн санхүүгийн удирдлагын сургалтыг Зөвлөх багийн Санхүүгийн удирдлагын зөвлөх Я.Нямтогтох зохион байгуулж, сургалтад тус эмнэлгийн Санхүүгийн албаны ажилтнууд, Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл болон удирдлагын багийн төлөөлөл оролцсон бол “Эмнэлгийн чанар аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, эрсдэлийн удирдлага”-ын сургалтыг Зөвлөх багийн Чанарын удирдлагын зөвлөх И.Бат-Эрдэнэ удирдан зохион байгуулж, эмнэлгийн эмч, ажилчид нийт 130-аад хүн хамрагдсан ба “Хүний нөөцийн удирдлага”-ын сургалтыг Зөвлөх багийн Хүний нөөцийн удирдлагын зөвлөх Д.Энхтуяа удирдан зохион байгуулж, УАНЭ-ийн Хүний нөөц, сургалт хөгжлийн алба, үйлчлүүлэгчтэй харилцах албаны ажилтнууд, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 37 хүн, “Эмнэлгийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалт засвар, үйлчилгээ” сургалтыг Зөвлөх багийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн удирдлагын зөвлөх Д.Энхбат удирдан зохион байгуулж Инженер техникийн албаны ажилтнууд болон бусад холбогдох мэргэжилтнүүд 15 хүн хамрагдан хүртээмжтэй сургалт болон өндөрлөлөө,

Танхимын сургалтын үеэр Зөвлөх баг нь УАНЭ-ийн дарга, удирдлагатай хамтран эмнэлгийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн боловсруулж, бүтцийг батлуулахаар ажиллаж байна.

Цаашид төслийн төлөвлөгөөний дагуу холбогдох дүрэм журмыг шинэчлэн боловсруулаж бүх ажилчидад шинэчилсэн дүрэм журмыг танилцуулах, зөвлөл хороодыг шинэчлэн зохион байгуулах, эмнэлгийн үйл ажиллагааг шинэчилсэн зөвлөл, хороод, дүрэм журмын хүрээнд удирдах, турших, нутагшуулах ажлууд хийгдэх ба эмнэлгийн ажилтнууд Интермед эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох сургалтыг энэ оны турш үргэлжлүүлэн зохион байгуулах юм. 
 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол