АХБ-ны гүйцэтгэх захирал ноён Мухамед Саид -ын айлчлал

АХБ-ны гүйцэтгэх захирал ноён Мухамед Саид Монгол Улсын эрүүл мэндийн салбарт АХБ-ны  дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайшаав.

АХБ-ны  гүйцэтгэх захирал ноён Мухамед Саид  Монгол Улсын эрүүл мэндийн салбарт АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ололт, амжилттай танилцаж 2017 оны 10-р сарын 12-нд ЦССҮТ-д  айлчлав. Тэрбээр ЭМСХХ-5 төслөөр ЦССҮТ-ийн донор зохион байгуулалт, цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мэдээлэл технологийн тогтолцоонд нэвтрүүлсэн шинэ технологиудын ашиглалт, үр дүнг  бодит байдлаар үзэж, мэдээлэл солилцов.

Ноён Мухамед Саид  ЭМСХХ-5 төслийн “Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх” бүрэлдэхүүн амжилттай хэрэгжиж байна гэж үнэлээд ЭМЯ, төслийн баг болон ЦССҮТ-ийн хамт олонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.


 

2017-10-12

Хамтран ажилладаг байгууллагууд

Copyright © 2013
Developed by Super Assist Systems LLC